Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон гэр дүүрэн болон дараа төлбөрт гэр интернэтийн үйлчилгээний төлбөрөө төлөөрэй.
Гэр дүүрэн үйлчилгээний төлбөрөө дараа сарын 5-20-ны өдрийн хооронд төлнө.
Харин гэр интернэтийн дараа төлбөрт үйлчилгээний төлбөр нь дараах зарчмаар бодогдоно. Таны өмнөх төлбөрийн циклийн үйлчилгээний төлбөр дараагийн төлбөрийн циклд бодогдож, нэхэмжлэх илгээгдэнэ.
Төлбөрийн цикл 1: Тухайн сарын 1-ээс 31-н хүртэлх үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 5-ны дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг тухайн сарын 20-ны дотор төлөх боломжтой.
Төлбөрийн цикл 2: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ны дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 6-ны дотор төлөх боломжтой.
Toki апп
Гэр дүүрэн болон гэр интернэтийн үйлчилгээг дараа төлбөрт нөхцөлөөр ашигладаг хэрэглэгчид төлбөр төлнө.
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Гэр интернэт мини апп руу орно.
3. Төлөх дээр дарна.
4. E-баримт авах төрлөө сонгоно.
5. Төлбөрийн аргаа сонгоно.
Unitel апп
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп-д нэвтэрсэн үед
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлөх » НӨАТ-н баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.
Unitel апп-д нэвтрээгүй үед
Unitel апп руу хандан Төлбөр » Гэр интернэтийн дугаар оруулах » Төлбөр төлөх » НӨАТ-н баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.
Бусдын төлбөрийг төлбөрийн жагсаалтад бүртгэх
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Бусдын төлбөр төлөх » Төлбөр төлөх гэр интернэтийн дугаараа оруулах » Төлбөрийн жагсаалтанд бүртгэх » Бүртгэх » Бүртгэсэн төлбөрийн жагсаалт харагдана.
Unitel вэбсайт
Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel вэбсайт руу хандаж “Төлбөр” цэсийг сонгоно.
2. “Юнителийн хэрэглэгчийн төлбөр төлөх” цэс дээр дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичнэ.
3. Төлбөрийн дүнгээ бичээд “төлөх” дээр дарна.
4. Дугаар болон мөнгөн дүнгээ нягтлаад “тийм” товч дээр дарна.
5. НӨАТ-н баримтын төрлөө сонгоод идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаа оруулна.
6. Төлбөр төлөх аргаа сонгоно.
7. Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх сонголтыг чагтална.
8. “Төлөх” дээр дарснаар төлбөр төлөгдөнө.
U-Point оноо ашиглан төлөх
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлөх » U-Point оноо ашиглах сонголтыг сонгох » НӨАТ-н баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.
Банкны апп
Банкны апп-с сонгон дараа төлбөрт гэр интернэтийн төлбөр төлөх заавар үзээрэй.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. Үйлчилгээ цэс рүү орно.
3. Төлбөр цэс рүү орно.
4. Бусад төлбөр цэсийн “гар утас, сүлжээний төхөөрөмж” хэсэг рүү орно.
5. Юнител цэс рүү орно.
6. Гэр интернэт – дараа төлбөрт цэс рүү орно.
7. Төлбөрийн дүн, гэр интернэтийн дугаараа бичээд гүйлгээ хийх товч дарна.
8. Апп-ын гүйлгээний нууц үгээ оруулаад төлбөрөө төлнө.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэс дээр дарна.
3. “Хэрэглээний төлбөр” цэсийг сонгоно.
4. “Бүртгэх” дээр дарна.
5. “Харилцаа холбоо” цэсийг сонгоно.
6. “Юнител-Дараа төлбөрт” сонголт дээр дарна.
7. Дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичнэ.
8. Сар бүрийн төлбөр төлөлт хийх өдрөө тохируулна.
9. Мэдээллүүдээ оруулаад “бүртгүүлэх” дээр дарна.
10. Үүсгэсэн бүртгэлээ сонгоно.
11. Төлбөрийн дүнгээ бичин “үргэлжлүүлэх” дээр дарна.
12. Баталгаажуулах мэдээллээ нягтлаад “төлбөр төлөх” дээр дарснаар төлбөр төлөгдөнө.
1. SocialPay апп-даа нэвтрээд “нэмэлт” цэс рүү орно.
2. “Хэрэглээний төлбөр” цэс дээр дарна.
3. “Харилцаа холбоо” цэсийг сонгоно.
4. “Юнител-Дараа төлбөрт” сонголтыг сонгоно.
5. Дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичээд ногоон товч дээр дарна.
6. Төлбөрийн дүнгээ бичээд “төлөх” дээр дарна.
7. Дугаар болон мөнгөн дүнгээ нягтлаад social pin кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэсийг сонгоно.
3. “Юнител” цэсийн “юнител дараа төлбөрт” сонголт руу орно.
4. Дараа төлбөрт гэр интернэтийн дугаар болон төлөх сар, мөнгөн дүнгээ оруулаад “үргэлжлүүлэх” дээр дарна.
5. Оруулсан мэдээллээ нягтлаад “үргэлжлүүлэх” дээр дарж гүйлгээний нууц үгээ хийснээр төлбөр төлөгдөнө.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэс дээр дарна.
3. “Хэрэглээний төлбөр” цэс дээр дарна.
4. Шилжүүлэх дансаа сонгоно.
5. “Утасны төлбөр” дээр дарна.
6. “Юнител”-г сонгоно.
7. Байгууллагын дэд төрөл хэсгээс “Юнител-Дараа төлбөрт хэрэглэгчийн төлбөр” дээр дарна.
8. Утга хэсэгт дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичин “үргэлжлүүлэх” дээр дарна.
9. Хэрэглээний төлбөр хэсэгт төлөх дүнгээ бичин “үргэлжлүүлэх” дээр дарна.
10. Хянах хэсгээс мэдээллүүдээ шалган “үргэлжлүүлэх” дээр дарна.
11. Гүйлгээний нууц үгээ оруулан “батлах” дээр дарснаар төлбөр төлөгдөнө.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэс дээр дарна.
3. “Харилцаа холбоо” цэсийг сонгоно.
4. “Юнител” цэс рүү орно.
5. Дараа төлбөрт гэр интернэтийн дугаар болон төлөх дүнгээ бичээд “үргэлжлүүлэх” дээр дарна.
6. Баталгаажуулах мэдээллээ нягтлаад “төлөх” дээр дарснаар төлбөр төлөгдөнө.
Мобайл банк
Мобайлаас банкнаас сонгон төлбөр төлөх заавартай танилцаарай.
1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1917# гэж бичээд залгана.
2. Мобайл банкны нууц үгээ оруулан нэвтэрнэ.
3. "Unitel" хэсэг буюу 6 дээр дарна.
4. "Tulbur tuluh" буюу 3 дээр дарна.
5. Төлбөр төлөх утасны дугаараа оруулна.
6. Төлбөр төлөх дүнгээ оруулна.
7. Төлбөр төлөх дансаа сонгоно.
8. Төлбөр төлөх дүн болон утасны дугаараа баталгаажуулснаар төлбөр төлөгдөнө.
1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1646# гэж бичээд залгана.
2. Мобайл банкны нууц үгээ оруулан нэвтэрнэ.
3. "Unitel uilchilgee" буюу 1 дээр дарна.
4. "Yarianii tulbur tuluh" буюу 2 дээр дарна.
5. Төлбөр төлөх утасны дугаараа оруулна.
6. Төлбөр төлөх дүнгээ оруулна.
7. Төлбөр төлөх дансаа сонгоно.
8. Төлбөр төлөх дүн болон утасны дугаараа баталгаажуулан "guilgee hiih" хэсэгт дарна.
Qpay
Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel вэбсайт руу хандаж “төлбөр” цэсийг сонгоно.
2. “Юнителийн хэрэглэгчийн төлбөр төлөх” хэсэгт дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичнэ.
3. Төлбөрийн дүнгээ бичээд “төлөх” дээр дарна.
4. Дугаар болон мөнгөн дүнгээ нягтлаад "тийм” товч дээр дарна.
5. НӨАТ-н баримтын төрлөө сонгоод идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаа оруулна.
6. Qpay-р төлөх хэсгийг сонгоно.
7. Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх хэсгийг сонгоод "төлөх" дээр дарна.
8. QR кодыг уншуулаад төлбөрөө төлөөрэй.