хөтөч

Гэр интернэтийн админ дугаар шалгах болон солих заавар

Дараах админ дугаар шалгах болон админ дугаар солих заавруудаас сонгон мэдээлэл аваарай.

Админ дугаар шалгах

Unitel вэбсайт-р админ дугаараа шалгах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу хандан "бүтээгдэхүүн" цэсийн “гэр интернэт үйлчилгээ" хэсэгт дарна.

2. "Дугаар оруулах хэсэг”-т гэр интернэтийн дугаар эсвэл төхөөрөмжийн сериал дугаарыг оруулж шалгах хэсэгт дарна.

3. Админ дугаар хэсгээс админ дугаараа харна.

 
 

Админ дугаар солих

Дараах сувгуудаас өөрт тохирох сонголт дээр дарж заавартай танилцаарай.

Unitel апп

 

Unitel вэбсайт

 

Салбар

 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Админ дугаар солих » Шинэ дугаар оруулах » Шинэ админ дугаар баталгаажуулалт » И-мэйл хаяг баталгаажуулалт » Админ дугаар солигдоно.

 

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу нэвтэрч ороод “Бүтээгдэхүүн” дээр дарна.

2. “Гэр интернэт үйлчилгээг” сонгоно.

3. “Админ дугаар солих” хэсгийн “Солих” дээр дарна.

4. Шинэ админ дугаараа оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

5. Шинэ админ дугаарт ирсэн нэг удаагийн кодыг оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарж админ дугаар амжилттай солигдоно.

Гэр интернэтийн дугаар эзэмшигч өөрийн биеэр Юнителийн үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандаж админ дугаараа солиулах боломжтой. 

 

Зөвлөгөө:

  • Салбарын байршил харах бол ЭНД дараарай.