Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Гэр интернэтийн суурин утас ашиглах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 18th, 2024

Гэр интернэтийн суурин утасны дугаараа шалгах, яриа, мессэж болон нэмэлт үйлчилгээний тарифын мэдээлэл харах, дансны үлдэгдлээ шалгах зэрэг заавруудаас сонгон дарж мэдээлэлтэй танилцаарай.

Гэр интернэтийн төхөөрөмжийн хойно байрлах суурин утасны оролтод аппаратаа холбож суурин утасны дугаараа ашиглана.

Суурин утасны дугаар шалгах

Админ дугаар нь ямар операторын дугаар байхаас хамааран суурин утасны дугаараа шалгах арга нь өөр байна. Та доорх сонголтоос өөрт тохирохыг сонгон дугаараа шалгах боломжтой.

Юнителийн хэрэглэгч

 

Бусад операторын хэрэглэгч

 
 

Админ дугаар нь Юнител: 1401 дугаарт utas гэж мессэж илгээн шалгана. 

Бусад операторын админ дугаар: 131401 дугаарт utas гэж мессэж илгээн шалгана.

 
 
 
 

Үйлчилгээний үнэ тариф

Та дараах сонголтууд дээр дарж үйлчилгээний үнэ тарифтай танилцаарай.

Ярианы тариф

 

Мессэж тариф

 
 
  • 77-той сүлжээнд 0₮
  • Бусад сүлжээнд 50₮

Бүх сүлжээнд: 30₮ /орон даяар сүлжээ харгалзахгүй/

 
 
 
 

Дансны үлдэгдлээ шалгах

Админ дугаар нь ямар операторын дугаар байхаас хамааран дансны үлдэгдлээ шалгах арга нь өөр байна. Та доорх сонголт дээр дарж дансны үлдэгдэл шалгах заавартай танилцаарай.

Юнителийн хэрэглэгч

 

Бусад операторын хэрэглэгч

 
 

Юнителийн хэрэглэгч See гэсэн мессэжийг 1401 дугаарт илгээн дансны үлдэгдлээ шалгана.

Та бусад операторын хэрэглэгч бол админ дугаараасаа See гэсэн мессэжийг 131401 дугаарт илгээнэ.

 
 
 
 

 

Санамж:

  • Гэр интернэтийн төхөөрөмж авахад суурин утасны дугаар дагалдах бөгөөд утасны аппарат дагалдахгүй. 
  • Гэр интернэтийн үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусахад суурин утасны үйлчилгээний хугацаа зэрэг дуусна.
  • Суурин утсаа цэнэглээгүй тохиолдолд гаднаас дуудлага авах боломжтой. Харин гадагш дуудлага хийх бол дансаа цэнэглээрэй.