Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Гэр интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at February 19th, 2024

Дараах нөхцөлүүдээс өөрт тохирохыг сонгон Гэр интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоорой. 

Гэр интернэтийн шинэ хэрэглэгч болохдоо өөрийн биеэр Юнителийн үйлчилгээний салбарт хандах ба дараах багцаас сонгон төхөөрөмжийн үнэ болон дагалдах эрхийн мэдээллээ харах боломжтой.

Гэр интернэтийн давуу тал

  • 4.5G сүлжээнд хэрэглээний хязгааргүй интернэт ашиглах 
  • Гэртээ олуулаа зэрэг интернэтэд холбогдох 
  • LookTV-ийн Basic багцын эрх үнэгүй үзэх 
  • Гэртээ суурин утас ашиглах боломжтой
  • Үйлчилгээний дараа төлбөрт уян хатан сонголт
  • Гэр интернэт үйлчилгээний хэрэглэгч болсноор UG20 төхөөрөмжийн тусламжтай Монголын хамгийн өргөн 4.5G сүлжээнд ухаалаг утас, таблет, компьютер зэргээрээ интернэтэд холбогдох боломжтой.
 

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох, төхөөрөмжийн үнэ

Гэр интернэтийн дараа төлбөрт үйлчилгээний 40'000₮ болон 60'000₮-н багцуудаас сонгон ашиглах боломжтой. 

Үйлчилгээний төлбөр нь дараах зарчмаар бодогдож таны өмнөх төлбөрийн циклийн үйлчилгээний төлбөр дараагийн төлбөрийн циклд бодогдож, нэхэмжлэх илгээгдэнэ.
Төлбөрийн цикл 1: Тухайн сарын 1-ээс 31-н хүртэлх үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 5-ний  дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг тухайн сарын 20-ны дотор төлөх боломжтой.
Төлбөрийн цикл 2: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ны дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 6-ны дотор төлөх боломжтой.

Төхөөрөмжийн үнэ:

Төхөөрөмжийн үнэ:

Нөхцөл

Үндсэн үнэ*

Дараа төлбөрт багц

Бэлнээр

450'000₮

Багц - 40'000₮

Багц - 60'000₮

*Төгрөг /НӨАТ орсон дүн/

Дараа төлбөрт багцуудын дагалдах эрх:

Дагалдах эрх: 
Багц Дата  Шөнийн дата LookTV эрх Хурд 
Өдөр 08:00-00:59  Шөнө 01:00-07:59 
40'000₮ 60GB  01:00-08:00 хязгааргүй  Basic багц 5Mbps 5Mbps 
60'000₮ 150GB  01:00-08:00 хязгааргүй  Basic багц  10Mbps  10Mbps
 

Байгууллагын шинэ хэрэглэгч болох

Байгууллагын хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээний багцаас сонгон төхөөрөмжийг 450,000₮-р авч шинэ хэрэглэгч болох боломжтой.

 

Бүрдүүлэх материал

Та өөрийн биеэр хүчин төгөлдөр бичиг баримттайгаа ирж төхөөрөмж худалдан авах боломжтой.

 
 

 

Санамж:

  • Төхөөрөмж авах хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандана. 
  • Хэрэглэгч хэдэн ч гэр интернэтийн төхөөрөмж бэлнээр худалдан авч болох ба бэлнээр авсан тохиолдолд урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний аль ч төрлөөр авах боломжтой.
  • Гэр интернэтийн төхөөрөмжийг Монгол улсын 4G сүлжээ орсон байршилд ашиглана.